nmm@nationalmuseum.mn (+976) 70110911, 70110913
MN / EN / MNG
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
NATIONAL MUSEUM OF MONGOLIA
← Бүх мэдээ
Мэдээ 2026-10-01

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЛАА.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Отгонсүрэн олон жилийн турш хөдөлмөр зүтгэлээ музейдээ зориулсан ахмадуудаа хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр музейн хамт олон, захирал, доктор Д.Отгонсүрэн ахмад үеийнхнийхээ музейн хөгжил, дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь дурсан, музейгээс эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлийн дээжээ гардуулсан юм. Монголын Үндэсний музейн ахмадууд нь монголын музейн хөгжилд залуу нас, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан бөгөөд тэдний маань туршлага, хөдөлмөрийн үлгэр дуурайлал нь бидний үнэт баялаг бөгөөд тэдний зүтгэлээр өнөөдрийн хөгжил, дүр төрх, үзэгчдийн итгэлийг даасан үндэсний музей болсон гэдгийг онцлон тэмдэглэлээ. Манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ахмадуудаа дээдлэн хүндэтгэх, тэдний амьдралд урам хайрлах уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэх билээ. ХҮНДЭТ АХМАДУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

ЗУРГИЙН ЦОМОГ
← Өмнөх "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД "ХОЙМОР ХАЙРХАН" АГРОФАРМД 150 ШИРХЭГ УЛИАСНЫ СУУЛГАЦ ТАРИЛАА Дараах → "МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ.

Цагийн хуваарь

Даваа – Баасан09:00 – 18:00
Бямба, Ням09:00 – 18:00
Улсын баярын өдрүүд10:00 – 16:00
Тасалбарын үнэ
Том хүн20,000₮
Сурагч, оюутан10,000₮
ХүүхэдҮнэгүй
Хөтөчтэй турҮнэгүй
ТАСАЛБАР АВАХ