nmm@nationalmuseum.mn (+976) 70110911, 70110913
MN / EN / MNG
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
NATIONAL MUSEUM OF MONGOLIA
← Бүх мэдээ
Музейн ажилтнуудад зориулсан цахим сургалт эхэллээ. 2020-05-12

Музейн ажилтнуудад зориулсан цахим сургалт эхэллээ

Монголын Үндэсний музей нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтэд зориулан "Цахим музей" цувралаар музейнхээ цуглуулга, боловсролын ажлаа түгээн сурталчилж байгаа билээ. Мөн түүнчлэн Монгол орны бүх музейн ажилтнуудад зориулан музейн мэргэжилтнийг чадавхжуулах цахим сургалтын бэлтгэл ажлыг ханган цуврал сургалтаа явуулж эхэллээ. Уг сургалтыг "Microsoft Teams" программ ашиглан хийж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр, программд холбогдох заавар зэргийг орон нутгийн музейн ажилтнуудад хүргүүлэн 5 дугаар сарын 8-ны өдөр анхны хичээлээ амжилттай зохион байгуулав. Энэ өдрийн сургалт нь "Музейн үйл ажиллагаанд мэргэжлийн ном, гарын авлага ашиглах нь" сэдвээр явагдлаа. Уг хичээлд музейн захирал, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч, тайлбарлагч нар хамрагдав.

Цахим сургалтын үйл ажиллагааг Монголын Үндэсний музейн захирал доктор (Ph.D) Д.Сүхбаатар нээж музейн ажилтнуудад амжилт хүсэн үг хэллээ. МСМАЗТ-ийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, эрдэм шинжилгээний ажилтан, куратор Ж.Наранчимэг нар хичээл заалаа.

ЗУРГИЙН ЦОМОГ
← Өмнөх "МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ. Дараах → Монголын Үндэсний музей дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Цагийн хуваарь

Даваа – Баасан09:00 – 18:00
Бямба, Ням09:00 – 18:00
Улсын баярын өдрүүд10:00 – 16:00
Тасалбарын үнэ
Том хүн8,000₮
Сурагч, оюутан2,000₮
ХүүхэдҮнэгүй
Хөтөчтэй тур15,000₮
ТАСАЛБАР АВАХ