Титмийн төв хэсэгт амандаа үнэт чулуу зуусан домгийн ариун шувуу болох галт шувуу (Феникс)-ны дүрслэл бий. Галт шувууны дүрслэлээс гадна титмийг ургамлын хээ угалзаар чимэглэсэн байна. Титэмд нийт 14 нүх байх бөгөөд эдгээрт үнэт чулуу шигтгэж байсан бололтой.