nmm@nationalmuseum.mn (+976) 70110911, 70110913
MN / EN / MNG
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
NATIONAL MUSEUM OF MONGOLIA
ҮЗЭСГЭЛЭН

Үзэсгэлэнгүүд

Байнгын үзэсгэлэн Түр үзэсгэлэн QR Description & Audio Guide

Танхим 2. Монгол нутаг дэхь эртний төрт улсууд

Тус танхим нь Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ. МЭӨ III зуунд Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан цагаас хойш нүүдэлчин угсаатнууд өөрсдийн төр улсаа ээлжлэн байгуулж, оршин тогтносоор иржээ. Угсаатан үндэстнүүд хүчирхэгжин мандах цагт бусдыгаа эрхшээлдээ оруулан, хүчин доройтох цагтаа бусдын эрхэнд орж үргэлжийн өрсөлдөөн тэмцлийн замыг туулж ирсэн байна. Хүннүгийн эзэнт гүрнийг залгамжлан Сяньби, Жужaн нар өөрсдийн төрт улсаа байгуулжээ.

МЭ YI зууны дунд үеэс IX зууны сүүл хүртэл Түрэг, Уйгур, Киргиз зэрэг түрэг угсаатнууд ноёрхлоо тогтоож байлаа. МЭ Х зууны эхэнд монгол, тунгус угсааны Хятан (Кидан) нар төр улсаа байгуулсан юм. Монголын Үндэсний Музейд тэдгээр нүүдэлчин ард түмний түүх, соёл, аж ахуй, зан заншлыг илтгэн харуулах олон зуун сонирхолтой эд өлгийн зүйлс хадгалагддаг. Монголын эртний улсуудын түүхийг харуулсан танхим дараах хэсгүүдэд хуваагдана.

ТАНХИМЫН ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ
Хүннүгийн эзэнт гүрний үе МЭӨ III - МЭ I зуун
Түрэгийн хаант улсын үе МЭ VI - VIII зуун
Уйгурын хаант улсын үе МЭ VIII - IX зуун
Хятан улсын үе X - XII зууны эхэн
01 Танхим 1. Нэн эртний Монгол орон › 02 Танхим 2. Монгол нутаг дэхь эртний төрт улсууд • 03 Танхим 3. Уламжлалт хувцас, гоёл чимэглэл › 04 Танхим 4. Монголын эзэнт гүрэн › 05 Танхим 5. Уламжлалт соёл › 06 Танхим 6. Уламжлалт аж ахуй › 07 Танхим 7. XVII-XX зууны эхэн үе › 08 Танхим 8. Социалист Монгол улс › 09 Танхим 9. Ардчилсан Монгол улс ›

Цагийн хуваарь

Даваа – Баасан09:00 – 18:00
Бямба, Ням09:00 – 18:00
Улсын баярын өдрүүд10:00 – 16:00
Тасалбарын үнэ
Том хүн8,000₮
Сурагч, оюутан2,000₮
ХүүхэдҮнэгүй
Хөтөчтэй тур15,000₮
ТАСАЛБАР АВАХ