Өнөөдөр нэмэгдсэн мэдээ
“Монголын музейд хадгалагдаж байгаа зарим үзмэр эд өлгийн зүйлсийг судлан олны хүртээл болгосон бүтээлүүд
/1990-2010 он/” сэдэвт үзэсгэлэн худалдаа 09 сарын 3- 10 өдрүүдэд МҮМ-д болно.
Монголын музейнүүдэд хадгалагдаж буй ховор нандин үзмэр, цуглуулгыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж сүүлийн 10 жилд хэвлэн нийтэлсэн бүтээлийг тус үзсгэлэн худалдаагаар олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Гадаад дотоодын олон эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд манай музейнүүдийн сан хөмрөгт буй цуглуулгуудыг эх хэрэглэгдэхүүн болгосон нь музей эрдэм шинжилгээ, судалгааны нэгэн томоохон эх сурвалж болохыг бэлхэнээ нотлон харуулдаг юм. Энэ үйл ажиллагаа нь судлаачид оюутан залуус, үзэгчдийг холбосон сонирхолтой ажил болох төдийгүй ирээдүйд музейн сан хөмрөгийн судалгааны цар хүрээг тэлэх, төлөвлөгөө, цар хүрээг өргөсгөх боломжийг хайх хэлбэрийг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Манай сайтын боловсрол, танин мэдэхүйн үйл ажиллагаатай танилцан, зочилж байдаг эрхэм оюутан залуус, сурагч багачууд, багш нартаа 2010 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ хичээлийн бид музейн боловсролын ажлаа өргөтгөн ардын уламжлалт гар урлалын сургалт, хүүхдэд зориулсан танин мэдэхүйн идэвхтэй үйл ажиллагаа зэрэг олон хөтөлбөрийг хийхээр төлөвлөөд байна.
2010 оны хичээлийн жилд бид "Монголын амьд түүх, 8, 9-р ангийн түүхийн хичээлийн хөтөлбөр, Баатрууд бага ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр, Гэр бүлийн хөтөлбөр, Оюутнуудад зориулсан 50 хувийн хөнгөлөлттэй тайлбарт аялалын хөтөлбөр нээлттэй байгаа болно. Та бүхэн бидэнтэй хамтран ажиллаарай.
Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтээ бидэнд
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
хаягаар ирүүлэх буюу музейн 2-р давхарт байрлах манай оффист ирж манай ажилтнуудтай биечлэн уулзахыг урьж байна.
МҮМ Маркетингийн ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Маркетингийн баклавар болон түүнээс дээш зэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, комьпютер, гадаад хэлний мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай ажилтныг шалгаруулан авна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн Маягт №1 анкет
- Дипломийн баталгаат хуулбар
Материалаа УБ-46, ШХ-332 Монголын Үндэсний Музей хаягаар болон МҮМ-д офисст 2010 оны 09-р сарын 20 дотор ирүүлнэ үү.
МҮМ-н захиргаа
Шинэ каталог
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Музейн цуглуулга болон байнгын үзэсгэлэнгийн 10 танхимын шилдэг үзмэрүүдийг өнгөт зураг бүхий мөн тэдгээрийн мэдээлэлийг монгол, англи хэлээр бичжээ. Музейн танхимуудын танилцуулга, түүхэн үеүүдэд холбогдох ховор сонин үзмэрүүдийг сонгон оруулсан тус каталог нь 10 бүлэгтэй, А4 (290 х 21) хэмжээ бүхий 216 хуудас өнгөт каталог болно. Каталогт 100 гаруй түүхэн гэрэл зураг, 500 орчим үзмэрийн гэрэл зураг холбогдох тайлбар багтжээ.
Музейн эрдэм шинжилгээний ажилтан нар бүлэг бүрийг нь бичсэн байна.
- 1. Нэн эртний Монгол - Ж.Баярсайхан
- Монгол нутаг дахь эртний улсууд – Ц.Одбаатар
- Монгoлын эзэнт гүрэн – Ц.Оюунхишиг
- Монголын үндэсний хувцас, гоёл чимэглэл – Л.Энхтуяа, Н.Нарангэрэл
- Монголын уламжлал соёл –Ц.Оюунхишиг, Ч.Туулцэцэг
- Монголын уламжлалт аж ахуй –Л.Энхтуяа, М.Цэрмаа
- XVII-XX зууны Монгол орон – Б.Баасанжаргал
- Монгол улс 1911-1920 он – Д.Бумаа Доктор
- Социализмын үеийн Монгол орон - Д.Бумаа Доктор
- Ардчилсан Монгол орон – Д.Бумаа Док, Ц.Эгиймаа
Редактор: Ж.Саруулбуян До, Проф, Г.Эрэгзэн Док, Ж.Баярсайхан Магистр
Орчуулагч: Г.Дэмбэрэлдорж, Хуролд Улрике
Гэрэл зураг: Неруд Мишель, Ж.Баярсайхан, Л.Энхтуяа, Б.Эрдэнэсайхан, Ж.Октябрь
Эх бэлтгэл: Б.Эрдэнэсайхан, Ш.Эрдэнэцэцэг
2010 онд Улаанбаатар принт компанид хэвлэжээ.
Музейн сан хөмрөг дэхь цуглуулгаар олон нийтэд толилуулах түр үзэсгэлэн:
1. “МОНГОЛ ЭМЭГТЭЙ УРАН ҮЙЛ” ( 2010 оны 10-р сарын 10-19. МҮМ)
1. ШИНЭ ОЛДВОР ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН: 2010 оны X сарын 20-31
2. МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЗУРАГТ ХУУДАС: 2010 оны XII сар
3. ТАМГА, ТУГ, ДАЛБАА: 2010 оны XII cарын 29 –
1. “МУЗЕЙН МЭДЭЭЛЭЛ”
Олон улсын музейн өдрөөр хэвлэгдэн олны хүртээл болсон сэтгүүлийн энэ удаагийн дугаар нь музейн ажилтнуудад зориулсан мэдээлэл, тухайлбал Ажил үүргийн тодорхойлолт, Угсаатны үзүүллэг дэглэлтийн талаарх зөвлөмж, Олон Улсын Музейн Зөвлөл, Монголын Үндэсний хорооны дарга Д.Цэдмаатай хийсэн ярилцлага болон бусад олон төрлийн мэдээ, мэдээллийг багтаасан юм. Мөн энэ дугаарт монголынхоо музейдыг таниулах сурталчилах зорилгоор “Музейтэй танилцана уу” буланг нээж “Чингис хааны өв соёл” хувийн музейн тухай болон шинээр нээхээр төлөвлөж буй “Ээж музей” тухай ярилцлагыг багтаажээ. Мөн энэ дугаарт “Цонх”, “Амрах агшин” хэмээх шнэ булангуудыг нээж тогтмол хөтөлж байх юм. “Цонх” булангаар соёл, урлагийн байгууллага, ажилтнуудын чадавхийг дээшлүүлж, дэмжлэг үзүүлдэг гадаад, дотоодын сангуудын хөтөлбөр, музей судлалын мэргэжлийн сургуулиудын талаарх мэдээллийг хүргэх ажээ.
In the 13th century, the Great Mongolian Empire stretched from Lake Baikal in the north to the Indian Ocean in the south, and from Korean Peninsula in the east to the Eastern Europe in the west.
Монгол
















