Мэдээллүүд

“Айргийн гозгор”-т явуулсан археологийн малтлагын урьдчилсан үр дүн

hamtМонголын Үндэсний Музейн судалгааны баг 2014 оны 7 сарын 31–ээс 8 сарын 9-ний хооронд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Айргийн гозгор” хэмээх газар археологийн малтлага явууллаа. 2012 онд тус газар Соёлын өвийн төвийн ажилтнууд ажиллаж Хүннүгийн үед хамаарах 70 орчим булштай хэмээн тэмдэглэсэнээс өөр ямар нэгэн судалгаа хийгдээгүй байсан юм. Манай судалгааны анги дэвсгэр зургийг үйлдэж, археологийн нарийвчилсан хайгуулын явцад нийт 94 дурсгал бүртгэн тэмдэглэсэн бөгөөд  

hamtМонголын Үндэсний Музейн судалгааны баг 2014 оны 7 сарын 31–ээс 8 сарын 9-ний хооронд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Айргийн гозгор” хэмээх газар археологийн малтлага явууллаа. 2012 онд тус газар Соёлын өвийн төвийн ажилтнууд ажиллаж Хүннүгийн үед хамаарах 70 орчим булштай хэмээн тэмдэглэсэнээс өөр ямар нэгэн судалгаа хийгдээгүй байсан юм. Манай судалгааны анги дэвсгэр зургийг үйлдэж, археологийн нарийвчилсан хайгуулын явцад нийт 94 дурсгал бүртгэн тэмдэглэсэн бөгөөд уг дурсгалын холбогдох он цаг, үйлдсэн эздийг тодруулахыг оролдсон болно.    

“Айргийн гозгор”-т орших дурсгалуудыг гадаад зохион байгуулалтын хувьд үүдэвч бүхий дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөгтэй, мөн цагариг хэлбэрийн чулуун дараастай гэсэн хоёр хэлбэрт хуваан үзэж болох юм. Бид эхний удаад цагариг хэлбэрийн чулуун дараастай хоёр дурсгалыг сонгон авч малтав. Тэдгээр булшууд бүгд эрт үед тоногдсон боловч хүний оршуулга болон дагалдуулсан зарим эд зүйлээс үлдэж хоцорсон байлаа.

АГ – 1 дугаартай дурсгалыг малтахад 3.3 м гүн нүхэнд баруун хойш толгойгоор нь хандуулан тавьсан оршуулга илэрсэн бөгөөд хүний толгой талд банзан авсны гадна бог малын олон толгойгоор хойлго үйлдсэн байв. Малтлагаар ихэд зэвэрсэн хүрэл хонх, сувсан зүүлт, төмөр хутганы үлдэгдэл, ваарны хагархай болон нумын ясан наалтын хугархай зэрэг зүйлс илрэв.

АГ – 2 дугаартай  дурсгалыг малтахад 4 метр орчим гүнээс хавтгай чулуугаар амыг нь тагласан, зүүнээс баруун зүг чиглэлтэй хөндийлөн ухсан хөмөг илрэв. Хөмгийн амыг тагласан чулууны орчмоос зэвэрсэн төмөр амгай, хүрэл хонх гарлаа. Чулуун тагийг авч дотогш ормогц сайтар хадгалагдсан банзан австай оршуулга илэрсэн боловч доторх хүний яс нь маш муу хадгалагдсан байв. Авс гонзгой хэлбэртэй, нэлээд хавчиг аж. Авсны гадна, хөл хэсэгт цувуулан тавьсан хоёр вааранд бог малын яс, хойлгын идээ шүүс хийж тавьсан байлаа. Оршуулгын хөлд 100 орчим богийн шагай дагалдуулжээ. Нас барсан хүнийг дээл хувцастай нь оршуулсан бололтой, ихэд муудсан нэхмэл эдлэлийн үлдэгдэл гарч байв.

Дээрх дурсгалуудаас илэрч олдсон олдвор, оршуулгын зан үйлээс баримжаалбал хожуу хүннүгийн үед холбогдож болохоор байгаа бөгөөд судалгааны ажил үргэлжилж байна.

1-

1-

  2

2-

2-

Мэдээ бэлтгэсэн: Ц.Одбаатар /ЭШТ-ийн дарга/

С.Энхболд  /ЭША/

90 жил

 
Joomla Tutorials for Beginners

Вэб мэйл шалгах